Энэхүү Жендэрийн судалгааны цахим сан нь МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн Америкийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй "Жендэрийн эдийн засгийн судалгаа" төсөл юм. Энэхүү төсөл нь жендэрийн судалгааны баялаг сан бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх замаар жендэрийн судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилготой. Зорилгоо биелүүлэхийн тулд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Отгонтөгс, Б.Мягмарсүрэн нар хичээнгүйлэн ажиллаж байна.
Профессор Б.Отгонтөгс нь 1995 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд эдийн засгийн онолын тэнхимд багшилж, судалгаа хийж байна. 2010 онд АНУ-ын Колумбийн их сургуульд боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1998 онд Их Британи улсын Манчестрийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан ба 1992 онд Оросын Холбоот Улсад М. В. Лоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд эдийн засгийн онолоор бакалаврын болон магистрын зэрэг хамгаалсан.
Б.Отгонтөгс бакалаврын түвшинд Микро экономксийн анализ, Боловсролын эдийн засаг, Хөдөлмөрийн эдийн засаг хичээлүүдийг, магистр, докторын түвшинд боловсролын эдийн засаг, жендерийн эдийн засаг хичээлүүдийг заадаг.
Б.Отгонтөгс нь монгол хэл дээр 3 сурах бичгийн хамтарсан зохиогч, англи хэл дээр Springer хэвлэлийн газраас газраас хэвлэн гаргасан 1 номын хамтран зохиогч, англи хэл дээр Lambert хэвлэлийн газраас газраас хэвлэн гаргасан 1 сэдэвт номын зохиогч, 8 өгүүлэл англи хэл дээр хэвлүүлсэн. Тэрээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, UNICEF, UNRISD, American Association of University Women, Германы академик олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг DAAD, Канадын Нийгэм Хүмүүнлэгийн судалгааны төслийн санхүүжилтээр холбогдох судалгааг хийснээс гадна улсын хэмжээний томоохон төсөл, судалгааны ажлын хэсгүүдэд үр бүтээлтэй ажиллаж, боловсролын үр өгөөж, санхүүжилт, жендер, ядуурал, тэгш байдлын талаарх судалгаа хийдэг.
Дэд профессор Б.Мягмарсүрэн нь 2003 оноос МУИС-ийн Статистикийг тэнхим, Эдийн засгийн онолын тэнхимд ажиллаж байна. 2015 онд БНСУ-ын Корей их сургуульд эдийн засгийн докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2005 онд Монгол улсын их сургуульд эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан ба 2003 онд МУИС-ийн Статистикийг тэнхимд эдийн засаг-статистик мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
Б.Мягмарсүрэн бакалаврын түвшинд Магадлалын онол математик статистик, Бизнесийн статистик, Нийгмийн статистик, Эконометрикийн үндэс, Олон хэмжээст статистик шинжилгээ хичээлүүдийг, магистр, докторын түвшинд хэрэглээний статистик, жендерийн эдийн засаг хичээлүүдийг заадаг ба статистикийн 2 сурах бичгийн хамтарсан зохиогч, 21 эрдэм шинжилгээний өгүүлэл англи, монгол хэл дээр хэвлүүлсэн. Тэрээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, UNICEF-ийн судалгааны төслүүдэд судлаачаар ажилласан ба санхүүгийн хүртээмж, эдийн засгийн өсөлт, байгууллагын санхүү, боловсрол, жендер чиглэлийн судалгаа хийдэг.