Gender Research Library
    • Бид хэн бэ?
    • Зохиогчийн эрхийн тухай
  • Асрахуйн эдийн засаг
  • Жендэрийн статистик-Сургалтын материал
  • ЭШ-ний өгүүлэл
    • Судалгааны тайлан
    • Хурлын эмхэтгэл
  • Видео
  • Өгөгдлийн сан
  1. You are here:  
  2. Home
  3. ЭШ-ний өгүүлэл
  4. Судалгааны тайлан

Судалгааны тайлан

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан 2017

  • хүчирхийлэл
  • бие махбодын хүчирхийлэл
  • бэлгийн хүчирхийлэл
  • Сэтгэл санааны хүчирхийлэл
  • Эдийн засгийн хүчирхийлэл
  • хүчирхийллийн нөлөө

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг юм. Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд амь насаа алдахад хүргэдэг байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, шалтгаан, үр дагавар, чиг хандлага, онцлогийн талаарх ойлголт улс орнуудад хомс байгаа нь уг асуудлыг шийдэх хүчин чармайлтад саад бэрхшээлийг учруулсаар байна.
Өнөөг хүртэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байсан нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байсан юм.

Read more ...

Монгол улс дахь жендэрийн тэгш байдал: Нөхцөл байдлын товч үнэлгээ, Баримт бичгийн судалгаа

  • тэгш байдал
  • эдийн засаг
  • боловсрол
  • хэвлэл мэдээлэл
  • сэтгүүл зүй
  • хүчирхийлэл
  • бэлгийн дарамт
  • хүн худалдаалах

Судалгааны зорилго
Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол дахь жендэрийн эрх тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, 
үйлчилгээ, эрх мэдлийн хуваарилалт, хүртээмжийн хувьд эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд, охид болон хөвгүүдийн хооронд оршин буй ялгаа буюу жендэрийн тэнцвэргүй 
харьцааг баримт бичигт үндэслэн тодорхойлоход оршино.Мөн өнөөгийн бодит нөхцөл байдалд жендэрийн өнцгөөс дүн шинжилгээ хийх, улмаар Монгол улсад жендэрийн 
эрх тэгш байдлыг хангах, дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийн хамрах хүрээ зэргийг тусгайлан анхаарч судалсан болно.
Судалгааны бас нэг зорилго нь сүүлийн таван жилийн хугацаанд Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, жендэрийн 
холбогдолтой судалгааны ажлуудыг тоймлох , тэдгээрийн онцлогийг тодорхойлох явдал байлаа.

Read more ...