Судалгааны зорилго
Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол дахь жендэрийн эрх тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, 
үйлчилгээ, эрх мэдлийн хуваарилалт, хүртээмжийн хувьд эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд, охид болон хөвгүүдийн хооронд оршин буй ялгаа буюу жендэрийн тэнцвэргүй 
харьцааг баримт бичигт үндэслэн тодорхойлоход оршино.Мөн өнөөгийн бодит нөхцөл байдалд жендэрийн өнцгөөс дүн шинжилгээ хийх, улмаар Монгол улсад жендэрийн 
эрх тэгш байдлыг хангах, дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийн хамрах хүрээ зэргийг тусгайлан анхаарч судалсан болно.
Судалгааны бас нэг зорилго нь сүүлийн таван жилийн хугацаанд Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, жендэрийн 
холбогдолтой судалгааны ажлуудыг тоймлох , тэдгээрийн онцлогийг тодорхойлох явдал байлаа.

Цаашид энэхүү судалгаа нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төр, 
соѐлын салбарын өнөөгийн байдал, хөгжил дэвшлийн талаар хийгдсэн олон арван судалгааны бүтээлийн нэг хэсэг болж асуудалд жендэрийн өнцөг, байр суурьнаас  хандсан чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна.

Монгол дахь жендэрийн асуудал (суурин) Судалгааны тайлан (admin.ch)